feature-top

Экофеминизмын талаарх ойлголт ба цаг хугацааны бичмэл

Экофеминизмын талаарх ойлголт экологийн болон нийгмийн шинжлэх ухаанд харьцангуй сүүлд 1970 оноос эхэлж яригдах болсон. Энэ нь хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоог холбон авч үздэг ойлголт юм.

 

Нөгөөтэйгүүр амьд органимзм дотроос хамгийн хүчирхэг нь оюун ухаант хомосапейнс хүн гэж дийлэнх хүмүүс үздэг бол экофеминизмын хувьд авч үзвэл амьд организм бүхэн нэг ижил түвшинд адилхан эрхтэй байх ёстой гэж үздэг байна.

Экофеминизмын талаарх Монгол хэлнээ тодорхойлсон тодорхойлолтуудаас авч үзвэл энэ нь “Эмэгтэйчүүдийн нийгэм улс төрд эзлэх байр суурь, цалин хөлс нь эрчүүдийн түвшинд хүрээгүй боловч тэд эрчүүдээ с илүү хэрэглээ хэрэглэх шаардлагатай байдаг. Ийм хандлагыг тэд шударга бус гэж үздэг. Энэ нь нийгмийн зүгээс эмэгтэйчүүдийг бодит /боломж/ байдлаасаа илүү төгс төгөлдөр, гоо сайхан байхыг чухалчилдагтай холбоотой асуудлуудаас үүссэн сөрөг үзэгдлүүдийг арилгахын төлөө тэмцэх зорилготой” хэмээн тэмдэглэжээ.

Бизнесийн ёс зүй номноо өгүүлснээр “Бүх амьд зүйлийг ёс суртахууны байр сууринаас хамгаалахыг эрмэлздэг. – Экофеминизм. Эмэгтэйчүүдийн эрх, байгалийн эрх мэдэл суурь үндсээрээ холбоотой, байгаль хамгааллын төлөө тэмцлийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлтэй уялдуулах боломжтой. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл нь амьд ба амьгүй байгалийг хамгаалах үйл ажиллагаатай олон талаар холбогдох, харьцуулагдах талтай. Мөн эмэгтэйчүүд байгальд илүү ойр, тэд байгаль хамгааллын талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үздэг хувилбар юм” гэж тодорхойлжээ.

Аливаа нийгэм соёлын хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын харилцаа харилцан адилгүй байдаг. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайн нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын харилцан адилгүй байдлыг бий болгодог. Цаашилбал, энэ нь эдгээр үүрэг хариуцлагын харилцан адилгүй байдал нь нөөцийн хуваарилалт, эрх мэдэл, хяналт, газар, эд хөрөнгө өв залгамжлах эрх, шийдвэр гаргах эрх мэдэл (нутгийн болон бусад хурал, зөвлөлүүдэд сонгогдох, санал бодлоо илэрхийлэх, дэмжигдэх байдал), банкнаас зээл авах зэрэгт тэгш бус байдлыг бий болгодог.

Эдгээр ялгаатай болон тэгш бус байдлын нэгдмэл үр нөлөөнөөс болж эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд нь байгалийн аюулын эрсдэл, гамшгийн үр нөлөөлөлд харилцан адилгүй өөр өөр байдлаар өртдөг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн юу хийж болох, болохгүй талаарх жендэрт суурилсан зан үйл, хэвшмэл ойлголтууд байдаг ба энэ нь жендэрийн ялгаварлалт, тэгш бус байдал бий болох үндсэн шалтгаан болдог. Түүнчлэн зарим тохиолдолд маш хүнд үр дагавруудыг араасаа дагуулдаг. Үүний улмаас байгаль орчны асуудалд илүүтэй эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж олон нийтийг тулгамдаад байгаа зүйлүүдэд анхаарлаа хандуулуулахыг хүсдэг ч энэ нь буцаад тэдгээрийн эрхэнд сөрөг нөлөөллийг учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

graph info 3

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:32:23 Уншсан тоо:  35

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.