feature-top

Ногоон бас эрүүл амьдрах 7 шинэ санаа

Гэртээ гидропоник систем суурилуулах, агаарын бохирдлын эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн, бордоо хийх гар машин гээд таны амьдралын өдөр тутмын хэрэглээ 21-р зуунд хичнээн их өөрчлөгдөж буйг анзаарсан уу? Гэр бүлдээ ногоон хөрөнгө оруулалт хийж түүнийхээ хирээр эрүүл мэнддээ тустай байх аргуудыг шинийг санаачлагчид улам боломжийн хямд үнээр хэрэглэгчиддээ санал болгож эхэллээ.

 

2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 2/3 нь хот суурин газар амьдран суурьшина гэж таамаг гарсан. Иймээс хотын оршин суугчдад зориулсан, гэр ахуйн жижиг ногоон шийдлүүд илүүтэй анхаарал татах болж эхэлж байна. Ялангуяа Азийн томоохон хотуудад ногоон бас эрүүл амьдралын санаачлагууд эрэлттэй байгаа бөгөөд гэр ахуйн технологийн танилцуулгууд эрчимтэй зохион байгуулагдах болов. Эдгээрийн нэг нь Сингапурт зохион байгуулагдсан Ногоон амьдрал нэртэй тогтвортой амьдралын хэв маягт уриалсан үзэсгэлэн юм. Зочдн анхаарлыг хамгийн ихээр татаж эрэлттэй байсан  7 бүтээгдэхүүнийг танилцуулъя.

  1. Смарт Кара

sg2

Өмнөд Солонгост хит болсон энэ бүтээгдэхүүн нь хоол хүнсний хаягдлыг багасгах зориулалттай бөгөөд давхар хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгч өдөр тутмын эсвэл долоо хоногтоо гарсан хүнсний хаягдлаа тус бүтээгдэхүүний тусгай хувин луу хийгээд ганцхан товч дарахад л хэдхэн цагийн дараа сайн чанарын бордоо гаргаж авч чаддаг байх нь. 1 кг хоолны хаягдлыг дахин боловсруулах боломжтой ахуйн хувилбар болон  үйлдвэрлэлийн зориулалттай 10 болон 100 кг-н том савлагаатайгаар ч худалдан авч болно.

  1. Нанолийф гэрлийн чийдэн

sg3

Канадын Нанолийфийн  зохион бүтээгчид гэрлийн чийдэнгийн эрчим хүчний зарцуулалтыг судлахдаа гэрэлтүүлэх явцдаа маш их халдаг болохыг ажиглажээ. Ингээд гэрлийн чийдэнгийн хэлбэр дизайныг өөрчлөх замаар халалтыг багасгах шинэлэг загвар гаргажээ. Нанолийф Блүүм загварын чийдэн нь гэрэл бүдэгрүүлэгч суурилуулаагүй ч хэрэглэгчид өөрсдөө гэрлээ тохируулан бүдэгрүүлэх боломжтой, унтраалганы төхөөрөмжтэй хавсарч ажилладаг бяцхан өөрчлөлт хийсэн байна. Мөн гэрийнхээ гэрэлтүүлгүүдийг гар утаснаасаа удирдах Нанолийф аппдикэйшнийг зах зээлд нэвтрүүлж хоолойн командаар болон ухаалаг төхөөрөмжөөр тохируулга хийх боломжтой болгожээ.

  1. Балм Кичен брэндийн бохирдлын эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн

sg4

Хотын бохирдол, тэр дундаа тоос шороо, утаа угаар нь хүний арьс, гоо сайхан, эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг нь тодорхой. Харин Балм Кичен брэндийн үүсгэн байгуулагч Тереза Фү гэх эмэгтэй бохирдлын эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнээр эрүүл мэнд гоо сайхнаа  тордох ажлыг амжилттай эхлүүлэн анхны цуглуулгаа гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдээр найруулан гараар хийсэн бөгөөд жижиг савлагаатайгаар худалдаанд гарсан. АСЕАН-ын орнуудын Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн удирдамжийг үйл ажиллагаандаа мөрдсөн бөгөөд олон улсад борлуулж эхлээд байна.

  1. VGP Ханын ногоон ургамлууд

sg5

Гэртээ босоо цэцэрлэгт хүрээлэн бий болгох боломжийг Сингапурын Натур компани бий болгожээ. Ургамлын үр, хөрснөөс авахуулаад хананд байршуулах жааз хүрээ гээд бүхнийг цогцоор нь санал болгож, зай талбай хомс их хотуудад ногоон орчныг бий болгох ажлаа бодит болгожээ. Суурилуулах ажлыг мэргэжлийн багийнхан хариуцах бөгөөд бордоо, суурь хөрсийг бэлтгэхээс гадна нарны тусгал усалгаа гээд бүх зааврыг сайтар зааварчилж өгдөг байна. Тэр байтугай ургуулсан ургамлаасаа идэж ч болохоор эрүүл байдаг юм байна.

  1. Бэбэ брэндийн Хулсаар хийсэн нярайн бүтээгдэхүүн

sg6

Хулс модны гайхамшгийн Азийн олон оронд туршин төрөл бүрийн эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байна. Хулснаас гаргаж авсан материал нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ дээд зэргийн байдгаас гадна хөнгөн бас хэт ягаан туяа шүүх байгалийн чадвар нь гайхамшигтайг Бэбэ брэндийн үүсгэн байгуулагч Мэйн Чан туршиж үзжээ. Тэрээр Хятадад тогтвортой, байгальд ээлтэй байдлаар ургуулсан хулсны тариалангаас түүхий эдээ авч нярайн унтлагын хувцас, угаалгын алчуур, өлгий, оймс зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Чийглэг уур амьсгалтай Зүүн Өмнөд Азийн орнуудад цаашид эрэлт нь улам өсөн нэмэгдэх хандлагатай байна.

  1. Грийноложи Вэртивэжис

sg1

Гэртээ хүнсний ногоогоо тарьж ургуулах боломж улам сайжран өөрчлөгдөж шинэ загварын гидропоник системууд худалдаанд гарсаар байна.  Жирийн хөргөгчний хэмжээтэй, овор багатай Вэртивэжис  төхөөрөмж нь Грийноложи компанийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн бөгөөд тогонд залгаад л тариалангаа эхлүүлж болно. Тариалалтаа эхлүүлэхэд шаардлагатай анхан шатны бүх хэрэгслүүд дагалдаж ирэх бөгөөд гэрэлтүүлэг, усалгаа, эрдэс бордоо гээд бүгд багтсан. Хөлдөө дугуйтай бөгөөд хүссэн газраа зөөн хөдөлгөн хэрэглэж болно. Мөн хэмжээгээ хүссэнээрээ захиалан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар авч болно.

  1. Дахин боловсруулсан Think Green It’s Fabulous ширээний гэрэл

sg7]

Залуусын өргөн хэрэглэдэг TGIF (Thanks god it’s Friday) гэдгийг энэ удаад илүү ногооноор буюу Think Green It’s Fabulous гэж ашиглаж байгааг танилцуулъя.  Шилэн лонхны хаягдлаар урлагийн бүтээл мэт гайхамшигтай ширээний гэрлүүд бүтээжээ. Дэйв Яао бол дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн бөгөөд өөрийн нэрийн дэлгүүртээ төрөл бүрийн урлагийн бүтээлийг хаягдлаар бий болгож байна. Тэрээр дахин боловсруулан бүтээсэн бүтээлүүдээ худалдан олсон ашгийнхаа 50 хувийг Дэлхийн Байгаль Хамгаалах санд хандивладаг гэнэ.

 Эх сурвалж: www.eco-business.com

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:24:59 Уншсан тоо:  12

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.