feature-top

Үрсэлгээ

"Үрсэлгээ" 

Манай бүлэг нь ахлах бүлэгт байхдаа хавар 4сард өргөст хэмхийн үрсэлгээ хийж түүнийгээ ажиглан услаж тордон, ажиглалт хийж ургаж байгаа үрсэлгээгээ харж хүүхдүүд маань баярлан бахархаж баяр хөөрөөр дүүрэн байв.Хүүхдүүдийн маань үрсэлүүлсэн өргөст хэмхийн үрсэлгээ өдрөөс өдөрт ургаж бид 5-р сарын сүүлээр гадаа туршилтын талбайдаа үрсэлгээгээ суулган мөн лууван, төмс тарьсан.Цэцэрлэг тартал бид өдөр бүр гарч үрсэлгээгээ услаж ойр орчмын зэрлэг өвс ургамалыг түүж цэвэрлэдэг байв.Ингээд цэцэрлэг амраад зуны амралт эхлэв.Энэ үед багш нь завандаа ирж услана, ихэнхдээ  жижүүр ах маань усалдаг байв.

Ингээд бидний баяр хөөртэй аз жаргалдаа умбах 9-р сар минь болж хүүхдүүд маань баяр хөөрөөр дүүрэн ирлээ.Бидний тарьж ургуулсан ногоо мааш гоё ургасан байв.Бид хүүхдүүдээ хөдөлмөрт сургаж мөн хүүхдүүд маань өөрөө өөрсдийнхөө тарьж ургуулсан хүнсний ногоогоороо бахархаж өглөө ирэхдээ болон орой тарахдаа аав ээжээ дагуулан туршилтын талбайдаа очиж өөрсдийнхөө тарьж ургуулсан ногоогоо харуулан хамтдаа баярлаж бахархаж байв.10 сар гарч бид өөрсдийнхөө тарьж ургуулсан хүнсний ногоогоо хурааж авах цаг ирлээ.Хүүхдүүд маань баяр хөөртэй өөрсдийнхөө хөдөлмөрийн багажаа аван гадаа талбайдаа ажиллахаар гарлаа.Хүүхдүүд хөдөлмөрлөж маш их ургац хураан авлаа.Хурааж авсан ногоогоо хүүхдүүдээрээ цэвэрлүүлэн ангилж нэг уутанд төмс, лууван, өргөст хэмх хийж хүүхэд бүхэн өөрсдөө ногоогоо савлав.Орой цэцэрлэг тарах үеэр манай анги шинэ ногооны үзэсгэлэн худалдаа явуулав."ШИНЭ УРГАЦЫН ШИНЭХЭН НОГОО АВААРАЙ" гэж баяртай нь аргагүй хэлэх нь мааш хөөрхөн.Ногоогоо түрүүлээд зарчихсан хүүхдүүд нь найздаа туслах гээд л аав ээж нь явах гээд хүлээгээд байхад  явахгүй шүү дээ.Ингээд бүгд өөрсдийнхөө ногоог зарж дуусгасан юм.Мөнгө нь үү?Та мөнгийн нь яасан болоо гэж бодож байна уу.

Мэдээж хүүхдүүд маань өөрсдөө хөдөлмөрлөж байж олсон юм чинь маргааш нь хүүхдүүдээ явахад нь өчигдөр зарсан ногооны мөнгө нь шүү гээд хүүхдүүддээ өгөөд явуулсан. Дараа нь би эцэг эхчүүдээсээ хүүхэд тань мөнгөө юунд хэрэглэсэн бэ? гэдэг талаар маш гоё судалгаа авч, хүүхдүүдтэйгээ ч сонирхолтой яриа өрнүүлээд амжсан шүү.Өө тийн

Маргааш нь эцэг эхчүүд маань ирэхдээ хүүхдийнхээ тарьсан ногоогоор хоол хийж идсэн ёстой амттай байсан гэж ам булаалдан ярьж байв.

 

Файлууд (19):

32371914_202976643837885_3535690848425476096_n - Copy.jpg
32390675_202976500504566_779123646068162560_n.jpg
32539518_202976673837882_4552458651343781888_n.jpg
32559860_202976890504527_4002202636974555136_n.jpg
32631934_202995130502703_7218738936695226368_n.jpg
32631968_202995030502713_8673855164882354176_n.jpg
32643031_202995407169342_1546673308756344832_n.jpg
32705604_202995633835986_470844495722708992_n.jpg
32717615_202995527169330_6425966855222984704_n.jpg
41443954_2193061710970497_2015660024965103616_n - Copy.jpg
41467886_2193053217638013_7761267866812284928_n - Copy.jpg
41498877_2193058827637452_2329651030842671104_n - Copy.jpg
41510383_2193052657638069_53473541131075584_n (1) - Copy.jpg
41515154_2193056784304323_1167220382743134208_n.jpg
41516641_2193054170971251_5868803893491662848_n.jpg
41518465_2193060520970616_5955514434179825664_n.jpg
41520586_2193061367637198_2751228918785638400_n.jpg
41534348_2193056194304382_3602525964094930944_n - Copy.jpg
41540776_2193053574304644_8747306750685741056_n.jpg
Нийтэлсэн:      Огноо: 2019-06-19 16:25:34 Уншсан тоо:  248

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.