feature-top

СХД-ийн Тэргүүний 91 дүээр цэцэрлэгийн Тогтвортой хөгжлийн боловсрол туршлага

Тогтвортой хөгжил боловсролын хүрээнд манай цэцэрлэг нь "Эрүүл монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн "Нямбаатар сан"-тай хамтран "Хүүхдийн инээмсэглэл" төслөөр дамжуулан  720 гаруй хүүхдүүдэд шүдний үзлэгт бүрэн хамруулж дуусгасан. Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг "Улаан загалмай"-н томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулж "Санитас" гар ариутгагч хүүхэд бүрт тараасан. "Уран хөдөлгөөнт гимнастик" 2019 тэмцээнд дүүрэгтээ 3-р байр нийслэлд 5-р байр эзэлсэн. Эцэг эхийн дунд жил бүр зохион байгуулдаг "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Цэцэрлэгийн нийт багш, ажилчдын дунд "Иргэн бүр аврагч" анхны тусламжийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. 

Нийтэлсэн:      Огноо: 2019-06-11 21:10:13 Уншсан тоо:  219

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.