feature-top

Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг, хандлагын суурь судалгаа

Эрдэм шинжилгээ

Энэхүү судалгаа нь аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх мэдлэг, ойлголт, ерөнхий хандлага, байгаль орчинтой холбоотой менежментийн тогтолоо, стандартуудын талаар суурь мэдлэг, эрэлт хэрэгцээ ямар байгааг тодруулах үндсэн зорилготой. Энэ бүлэгт бид судалгаанд ашигласан аргачлалын талаар, тодруулбал эхний шатны түүвэрлэлт болох судалгаанд хамрагдсан аймаг, сум, дүүргийг хэрхэн сонгосон, хоёр дахь шатны түүвэрлэлт болох ААН-ийн түүвэрлэлтийг хэрхэн хийсэн талаар авч үзсэн болно. Түүвэрлэлт зөв хийгдэж, нийт Монгол Улсын ААН-үүдийг төлөөлж чадахуйц байж, судалгааны аргыг зөв сонгох нь судалгаа үр дүнтэй, чанартай байх хамгийн эхний чухал алхам байдаг. Дээр дурдсан зорилгын хүрээнд тоон судалгаа зохион байгуулсан бөгөөд батлагдсан асуулгын дагуу түүвэрт сонгогдсон ААН-үүдээс мэдээлэл цуглуулж, мэдээллийг боловсруулсан. Мэдээлэл цуглуулалтыг таблет ашиглан нүүр тулсан ярилцлагын аргаар зохион байгууллаа.

Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC)-ийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийн захиалгаар Монголын маркетингийн судалгааны ассоциаци (MMRA) ТББ болон Эм Эм Си Жи (MMCG) ХХК хийж гүйцэтгэв.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааны үйлчилгээний (ISO 20252:2012) стандартын дагуу Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймагт 2015 оны 11-12 дугаар сард хийж гүйцэтгэсэн болно.

 

Файлаар татах

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-15 22:46:12 Уншсан тоо:  55

Таг:

Ангилал: Цэс-Судалгаа, шинжилгээний ажлууд

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.