feature-top

“Түншлэл”- ийн менежмент, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь

Ц.Ононтунгалаг

Нийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн сургалтын менежер

nono_1215@yahoo.com

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: Захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар

Гол онцлог, шинэлэг тал: Хүүхдийн хөгжлийг дэмжигч анхдагч орчин нь гэр бүл. Эцэг эхийн оролцоо хэдий чинээ их байх тусам хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт төдий чинээ сайн байдаг. Хүүхэд бүрийг өөрийн хүсэл мөрөөдөлтэй, суралцах хүсэл сонирхолтой, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, бие даан суралцах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа хамгаас чухал байдаг. Мөн 2011 онд лаборатори сургуулиар сонгогдон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн тохирц, туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх үед сургалтын материаллаг орчин муу, анги танхимууд хүйтэн, багш нарын багаар ажиллах орчин бүрдээгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ариун цэврийн өрөөгүй, гэрэлтүүлэг муутай, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо хангалтгүй, сурагчдын авьяас, хөгжил, уламжлал, зан заншлыг хөгжүүлэх орчин тааруу, төсөв, санхүүгийн асуудал нээлттэй биш зэрэг нэлээн асуудлууд байсан. Эдгээр асуудлуудыг багш, ажилтан, сурагчдад дарамтгүйгээр шийдвэрлэх ямар боломж нөхцөл байгааг Удирдлагын багаараа ярилцан, олон санаа дэвшигдсэн ч захирал М.Туулсайханы санаачилсан “ТҮНШЛЭЛ” арга хэмжээгээ өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм.

Байгууллага болон хувь хүмүүсийн хамтран ажиллах үйл ажиллагааны хэлбэрийг түншлэл гэдэг бөгөөд[1]

ü  Аж ахуйн нэгж байгууллагын хувьд боловсролыг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх өөрийн байгууллагыг сургуулиар дамжуулж, сурталчлах

ü  Сургуулийн хувьд боловсролыг хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангах

ü  Эдийн засгийн хямралыг хамтын хүчээр даван туулах, сургалтын таатай орчин бүрдүүлэх гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Тийм ч учраас сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, багшийг хөгжүүлэх, багш, ажилчид, сурагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ТҮНШЛЭЛ” арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

 “ТҮНШЛЭЛ” –ийн арга хэмжээний зохион байгуулалт нь:

1.     Сургуулийн өөрсдийн нөөц боломжид тулгуурлах /нийт эцэг эхийн судалгааг нарийвчлан гаргах, албан байгууллага, аж ахуйн нэгжээр нь багцлах, сурагчдын амжилтыг он оноор нь гаргах/

2.     Аж ахуйн нэгж албан байгууллагуудаар цаг авч, сургуулийн үйл ажиллагааг сурталчилж, сургалт зохион байгуулах

3.     Олон улсын байгууллагууд тухайлбал Энх тайвны корпус, КОЙКА Олон улсын байгууллага, Корейн Айр, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон бусад тэтгэлэгт хөтөлбөр зэрэгт хандан төсөл хөтөлбөр боловсруулан хамтран ажиллах

4.     Боловсролын салбарын хэмжээнд мөрдөгдөж буй:

ü  Боловсролын тухай хууль

ü  Бага, дунд боловсролын тухай хууль

ü  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаал[2] Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2008 оны 56/64 дүгээр хамтарсан тушаал[3]

ü  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал[4]

ü  Сангийн сайдын 2010 оны 45 дугаар тушаал[5] зэрэг дүрэм, журмыг сайтар судлах

5.     Анги удирдсан багш, албан байгууллага, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох

6.     Хамтран ажиллах гэрээ, батламж зэргийг хуулийн хүрээнд боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

Туршиж хэрэгжүүлсэн байдал: Дээрх эрх зүйн орчны хүрээнд жил бүр өөр өөрийн өвөрмөц хэлбэр, арга зүйгээр “ТҮНШЛЭЛ” арга хэмжээгээ зохион байгуулж ирсэн. Тухайлбал:

 

Он

Нэр

Зорилго

Үйл ажиллагаа

2014, 2015

·         “Өөрчлөлтийг хамтдаа”

·         “Бидний хөгжил”

       Боловсролын салбарын шинэчлэлийн талаарх сургалт зохион байгуулах

       Эцэг эхийн сэтгэл, хандлагыг өөрчлөх

          Эцэг эхчүүдэд зориулсан сургалт

       Албан байгууллага, иргэдэд зориулсан сургалт, ярилцлага

       “Би сурагч”, “Хүүхдээ дэмжье”, “Би чадна” “Нээлттэй хичээл” өдөрлөгүүд

2016

Сайн хичээл, үйл ажиллагаа

       Багш, сурагчийг хөгжүүлэх

       Эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх

       Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх

       Бага, суурь боловсролыг сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт

          Эцэг эхчүүдэд зориулсан сургалт

       Албан байгууллага, иргэдэд зориулсан сургалт, ярилцлага

          “Сайн хичээл, үйл ажиллагаа” дүүргийн зөвлөгөөн

2017

Багануурын Боловсрол

       Багш, сурагчийг хөгжүүлэх

       Эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үр дүн

       Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх

       Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт

       Сайн хичээл, үйл ажиллагааны өдөрлөг

          Нийслэлийн хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлэх “Багануурын боловсрол” өдөрлөг

          Залуу багш нарын ур чадварын уралдаан

2018

“Бидний хөгжил-нээлттэй сургууль”

       Багш, сурагчийг хөгжүүлэх

       Эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах

       Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх

       Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт

          “Боловсролын хөгжлийг дэмжих жил, “Оюунлаг хүүхэд”, хөтөлбөрийг сурталчлах “Бидний хөгжил”, “Нээлттэй сургууль” өдөрлөг

 

“ТҮНШЛЭЛ”-ийн менежментийн давуу ба сул талууд

Хүчин зүйл

Давуу тал

Сул тал

Төлөвлөлт

§   Жил бүр “Түншлэл” арга хэмжээг урьдчилан сайтар төлөвлөдөг.

§   Тухайн байгууллага хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан, санал оруулдаг.

Төлөвлөсөн зарим ажил биелэгдэхгүй байх

Зохион байгуулалт

§   Сургуулийн захирлын тушаалаар “Түншлэл” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

§   Ангиудыг албан байгууллага, аж ахуйн нэгжид хуваарилан өгсөн.

§   “БАТЛАМЖ” хуудас олгодог.

§   Хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөг 2 тал харилцан тохиролцож байгуулдаг.

§   “Түншлэл” арга хэмжээг материаллаг, оюун ухааны хөрөнгө оруулалт хийх, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулдаг.

Хөрөнгө, санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа давамгайлж оюуны хөрөнгө оруулалт орхигдох сул тал гарч болзошгүй

Идэвхжүүлэлт,

манлайлал

§   Ангиудын эцэг эхийн зөвлөлийн дарга нар ангийн эцэг эхчүүдийг уриалан ажилладаг.

§   Урлаг, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, тогтмолжсон.

§   Боловсролын шинэчлэлийн талаар болон сурган, сэтгэл судлал, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн талаарх сургалтуудыг эцэг эхчүүдэд болон хамтран ажилладаг байгууллагын ажилтан, албан хаагчдад зохион байгуулдаг

Эцэг эхийн оролцоо жигд бус зөвхөн эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн ажил гэсэн ойлголт төрж болзошгүй

Хяналт

шийдвэр

§   Аливаа асуудлыг цөөнхийг сонсож, олонхын саналаар нээлттэй шийдвэрлэдэг.

 

Санхүү

§   Түншлэл арга хэмжээний хүрээнд байгууллагуудаас ирсэн хөрөнгө материалыг тухайн ангийн тайланд үндэслэн сургууль хөгжүүлэх сангийн журмын дагуу данс бүртгэлд тусгадаг.

§   Хамтран ажиллах гэрээний дагуу анги удирдсан багш нарыг бэлэн мөнгө авахыг хориглосон нь багшийг ёс зүйн зөрчилд орохоос урьдчилан сэргийлсэн.

 

Удирдлага

§   Ажлын хэсэг ерөнхий зохион байгуулалтыг хийж, удирдлагын арга зүйгээр хангадаг.

§   Улиралд 1 удаа Захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлд ажлын явцын мэдээлэл өгдөг.

 

АУБ,

эцэг эх

§   АУБ нар тухайн хамтран ажиллах байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байдаг.

АУБ нарын оролцоо, идэвх санаачилга жигд биш

Харилцаа

§   Хүмүүсийн сэтгэл зүйн хувьд том дэмжлэг болдог.

§   Байгууллагууд бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжиж, олон нийтийн итгэл, сэтгэл дээр тогтсон байдаг.

§   Эерэг харилцаа

§   Бүтээлч санаачилгатай байдал

§   Эцэг эх, олон нийтийн оролцоо, хандлага сайжирсан.

Зарим хүмүүс ажлын ачаалал ихэслээ гэж үзэж бухимдал үүсэж болзошгүй

Хөрөнгө оруулалт

§   Сургалтын материаллаг орчин бүрдсэн.

§   Сэтгэл ханамж нэмэгдсэн.

Зарим хөрөнгө оруулалт нь чанарын шаардлага хангахгүй сул талтай

Хамтын ажиллагаа

§   Дотоод: ЗАН, багш, ажилчид, сурагчид хамтран ажиллах эерэг хандлага бүрдсэн.

§   Гадаад: ААН байгууллага болон гадаад харилцааг өргөжүүлсэн.

Зарим ААН, байгууллагад илүү ачаалал үүсч болзошгүй.

 

Түгээн дэлгэрүүлэлт, үр дүн: Багш, ажилтны ажиллах, суралцах орчин нөхцөл бүрдсэн нь багш, хүүхдийн хөгжил, сурлагын чанарт эерэгээр нөлөөлж, ахиц амжилт тогтмолжсон. Үүний үр дүнд:

·         Сургуулийн орчин, сургалтын арга зүй хүүхдийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж багш, сурагчдын ажиллах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах талд санаачилгатай ажиллаж ирсэн.

·         Эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэн, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажилладаг болсон

·         Гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайжирсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 20 багш, ажилтан, БНХАУ, БНСУ, Японд мэргэжил дээшлүүлж, 50-100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт 6 сурагч хамрагдсан.

·         Багш нарын багаар ажиллах орчин нөхцөл бүрдсэн.

·         Багш, сурагчдын урлаг, спортын болон олимпиадын амжилт тогтмолжсон.

·         Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж тогтмол улсын дунджаас дээгүүр шалгагдаж ирсэн.

·         “Түншлэл”-ийн менежментийн үр дүн, туршлага, “Багануурын боловсрол”, “Ирээдүйн хөгжил инженерээс”, “Өөрчлөлтийг хамтдаа зэрэг арга хэмжээг зохион байгуулж, нийслэл, улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, багш, БСШУСЯ, НБГ, УА-ийн төлөөллүүдэд туршлагаа солилцсон.

·         Мөн нийслэл, хөдөө орон нутгийн 819 багш, удирдах ажилтанд 18 удаа туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан.



[1] Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг 678 дах тал

[2] “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм

[3] Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм

[4] Хураамж авахыг хориглох тухай

[5] Хандив, тусламжийг бүртгэх журам

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 16:59:48 Уншсан тоо:  162

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.