feature-top

Хичээлийн агуулгыг интеграцичлан бүтээлч эрэлхийллийн арга барилаар суралцагчдын “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх” арга зүй

 

Я.Сэлэнгэ. 

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын IV сургуулийн 

дизайн технологийн багш

sakura.bm90@gmail.com

 

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: Дизайн технологийн хичээлийн агуулгын хүрээнд ижил төстэй өөр судлагдахууны агуулгатай интеграцичлан агуулгын нягтралыг сайжруулах, мэдлэг олгох, бүтээлгэх зорилгоор ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдын “Бүтээлч сэтгэлгээ”-г хөгжүүлэх арга зүйг, мөн сүүлийн 5 жилд дизайн технологийн хичээлийн “Зураг зүй-Дизайн”, “Боловсруулах технологи”, “Техник” сэдвийн агуулгыг интеграцичлан 6-12 дугаар ангийн сурагчдад зориулж, “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх” арга зүй технологиор “Нэг сурагч – Нэг бүтээл” гэсэн уриатай бүтээл хийх явцдаа хөгжих арга зүйг сургалтдаа ашиглан ажиллалаа. Хичээлийн интеграци хийхдээ суралцагчдын бие даасан бүтээлч сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дизайн технологийн хичээлийн агуулгыг Физик, Хими, бага ангийн STEM хичээлүүдийн ижил төстэй агуулгатай интеграцичлан боловсруулан туршиж бусдад түгээн дэлгэрүүлсэн. Үүнд,                   

 

Шинэлэг тал, онцлог:

1.     Хичээл хоорондын интеграци хийснээр агуулгын давхцал ба зөрүүг илрүүлэн, анги хоорондын уялдааг сайжруулахын тулд судлагдахуун бүрийн багш нар хамтран хичээлийн агуулгыг судлан боловсруулан зохион байгуулж байна.

2.     STEM-ийн хичээлийн агуулгуудад интеграци хийснээр Дизайн технологийн хичээлийн “Техник” бүлэг сэдвийн суурь тавигдаж байгаа тул бага ангийн болон мэргэжлийн багш нарын залгамж холбоог сайжруулан хамтран ажиллаж, хичээлийн чанар, үр дүн сайжран, багш ажлын байрандаа хөгжиж байна.

3.     Монголчуудын уламжлалт арга барил, технологи нь олон зууны туршид цаашид хувирахгүй болтлоо хөгжиж, шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг тул зарим зүйл нь олон улсын жишигт хүрч, шинжлэх ухаан, шинэ технологи, үйлдвэрлэлд аль хэдийн нэвтэрсэн орчин үеийн технологийн үндэс болж байна. Иймд хичээлээ уламжлалт арга технологийг ашигласнаар суралцагчдад уламжлалт ахуйн хэрэглээгээ танин мэдэх, цаашид өвлөн дамжуулахад хувь нэмрээ оруулж байна.

 

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

Судлагдахуунд суурилсан хичээл хоорондын уялдаа холбоог судлан интеграцичилж болох хичээлүүдийн ижил төстэй агуулгуудыг судалж, арга зүйн боловсруулалт хийж сургалтдаа ашигласан. Жишээлбэл, Дизайн технологийн хичээлийг Физик, Хими, STEM хичээлүүдтэй интеграцичилсан.Дизайн технологи – Хими, Материал судлал” – ын хичээлийг заахад лабораторийн орчин нөхцөл тааруу, заах цаг бага, ихэвчлэн сурагчдын гэрээсээ авчирсан гарын доорх материалаар явуулдаг. Зарим мэргэжил нэгт багш нар ордоггүй тохиолдол ч байдаг. Уг хичээлийг заах явцад сурагчдын гаргасан санал дээр үндэслэн даавуу материалын бат бөхийн шинж чанарыг ерөнхий таних өөр аргыг судалж, химийн багштай хамтран боловсруулан туршиж үр дүнг тооцлоо. Хичээлийг физик, химийн кабинетын бэлтгэл өрөөнд урьдчилан өндөр концентрацитай хүчил, шүлтийн уусмал бэлтгэн туршиж, суралцагчдаар бөс даавууны өөдсөөр туршилт хийлгэсэн нь үр дүнтэй болсон.

Дизайн технологи – Физик, Физик, дизайн технологийн хичээлүүдийн хоорондох ижил төстэй “Техник” сэдвийн агуулгын интеграцийг “Хөшүүргийн механизм” сэдвээр харьцуулав.

/Хүснэгт 1. Хүч хожих энгийн механизм сэдвийн интеграци/

Анги

Цаг

Технологийн хичээл

Физик

7

0

Хөшүүргийн хууль 1-3 эрэмбэ, хүч хожих энгийн механизм

Биеийн ерөнхий шинж чанар, Хүч, ачаа, тулгуур

8

2

Кинематик схем – Хөдөлгөөн дамжуулах механизм

Хүчний үйлчлэл

9

4

Кинематик схем – Хөдөлгөөн хувиргах механизм

 

 

Дизайн технологи – STEM. 6-р ангийн “Дизайн-Технологийн хичээлээр судлах “Энгийн геометр байгуулалтын аргаар тойрог тэнцүү хэсэгт хуваах” сэдэвт хичээлээр хийлгэсэн шүдэт араануудыг, Бага боловсролын STEM – сургалтын 2 дугаар ангийн “ Араат дамжуулга бүхий Динзо” сэдэвт хичээлд хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлсэн.

 

Хичээл, үйл ажилагаанд гарсан өөрчлөлт:

STEM хичээлийг зааж буй багш нарт техникийн онолын мэдлэг дутмаг байсан тул мэргэжлийн багш нарт хандаж, хамтран ажиллах санал тавьсан. Учир нь техник технологи зурагзүйн мэргэжлийн танил бус үг хэллэг, Шүдэт арааны хөдөлгөөний учир шалтгааныг хүүхдэд тайлбарлаж хэлэхэд хүндрэлтэй байсан. Суралцагчдын хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг тогтоодог чадварт тулгуурлан блокыг угсруулан тэдний техник сэтгэлгээ, бүтээлчээр сэтгэх чадвар хөгжүүлэх боломжтой гэж үзсэн.

/Хүснэгт 2. Боловсруулсан төсөлт ажлын баримт бичиг/

Анги

Зураг зүйн

Боловсруулах технологи

Техник

Нийт

1

6 анги

Хавтгайн зохиомж

Дэгээ зүүний технологи

 

2

2

7 анги

2 хэмжээст зохиомж

Хос зүүний технологи

Хөдөлгөөнт тоглоом

3

3

8 анги

Сав баглаа боодол

Чихмэл тоглоом

Шүдэт араат механизм

3

Сурагчид бие даан суралцахад тодорхой түлхэц өгсөн ба 2015, 2016 онуудад 6,7 ангийн сурах бичиг бүрэн хэвлэгдэж гараагүй хомс үед ашиглахад үр дүнгээ өгсөн. Орхон- 6, Булган-5, Хөвсгөл-3, Өвөрхангай-1, Улаанбаатар-1 ЕБ сургуулиуд хичээл сургалтдаа ашигласан.

Суралцахуйд гарсан ахиц:

·         Дизайн технологийн хичээлд энэ арга зүйг ашигласнаар сурагчид бие даан аливаа зүйлийн учир шалтгааныг олох, дүн шинжилгээ хийх чадвартай болсон.

·         Суралцагчид шинэ мэдээллээс зөв цэгцтэй мэдлэг бүтээж эзэмшихэд дөхөм байсан.

·         Үнэлгээний шалгуурыг нарийвчлан гаргасан тул сурагчийн өөрийн үнэлгээ, найзын үнэлгээг шударгаар хийдэг болсон ба багшийн үнэлгээний зөрүү багассан.

·         Багш хүүхэд бүрийн ажлыг нягтлан шалгаж анализ хийх цаг ихтэй болсон

·         Өөрийнхөө давуу ба дутагдалтай талаа олж илрүүлж, алдаа засах чадвартай болсон.

·         Дизайн технологийн хичээлийн шинэ агуулгыг суралцагчид бие даан ажлын хуудастай ажиллаж, шинэ мэдлэг бүтээх, эзэмших арга барилд суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ.

·         Физик, химийн багш нартай хамтран бэлтгэсэн давуу тал нь онолыг шинжлэх ухаанч талаас нь тайлбарлаж, тооцоолол хийх аргачлалд сургаж байгаа нь бүтээл хийх явцдаа гаргасан алдаагаа олоход тус дөхөм болж байна.

·         STEM хичээлд дэмжлэг үзүүлж хялбаршуулсан “Шүдэт араа”-г хаягдал материал ашиглан дунд ангийн суралцагчдын бүтээсэн

Дизайн технологи – Физик, “Техник ” бүлэг сэдвийг уг арга зүйгээр заахад суралцагчдын бүтээлийн чанар хэвтээ шугамын дагуу сайжирсан нь харагдаж байна. Мөн диагнолдсан шугамын дагуу 1 ангийн сурагчдын бүтээл анги ахих тутам мөн сайжирсан.

Дизайн технологи – Хими,

 

Зөвхөн шатааж туршдаг байсан бол химийн хүчил шүлтийн уусмалд хийж туршиж үзсэн.

Дизайн технологи – STEM

 

Хаягдал материал ашиглан зохион бүтээсэн шүдэт арааг “Техник” бүлэг сэдвийн хөдөлгөөнт тоглоомоор дамжуулж бага ангийн суралцагчдад шүдэт арааны тухай онолын мэдлэг олгоход ашигласан.

 

 

 

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:09:30 Уншсан тоо:  188

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.