feature-top

Хөлөгт тоглоомын аргаар хүүхэд нэг бүрийг сургах арга зүй, технологи

 

Ж. Өнөржаргал

Баянзүрх дүүргийн “Глобал” Иннова сургуулийн дизайн технологийн багш

atp_unurjargal@global.edu.mn

Зорилго: Суурь боловсролын Техник бүлэг сэдвийг хүрээнд хичээлийг тоглоомын хэлбэрээр зохион байгуулж хүүхэд бүрийн чадварыг тэнцвэржүүлэн бусдаасаа суралцах арга барилд сургах, бие даан гүнзгийрүүлэн судлах, сонирхол төрүүлж мэргэжлийн чиг баримжаа олгох

Аргачлал: Хөлөгт тоглоомыг зохиохдоо өгөгдсөн бүлэг сэдвийг ангилах буюу үечлэн дугаарлана. Үзүүлэнг хананд байрлуулна.

Тоглоомоор дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд дараах үе шаттайгаар үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Бэлтгэл үе. Дугаар бүрээр асуулт даалгаврыг сурагчдаар гаргуулах ба урьдчилан бэлтгэж болно. Баг бүрт шоо, хөлөгт тоглоом, бөмбөг, нэгж хичээлүүдийн ажлын хуудас, хөлөг тус бүрийн асуулт даалгавруудыг бэлтгэнэ.

Турших үе. Тоглоомын аргаар хичээл зохион байгуулах. Өдрийн хичээлийн онцлогт тохируулан хичээлийг чиглүүлнэ. Шоо хаях, бөмбөг шидэх, сугалаа сугалах гэх мэт

Чадвар эзэмшүүлэх үе. Тоглох явцдаа схем зургийг ажиглах тайлбарлан унших, ангилах, харьцуулах, судлах, зурж дүрслэх, мэдээлэл боловсруулах, асуудал хэрэгцээг илрүүлэх, турших бүтээх чадварт суралцана.

 

 

Чадвараа хөгжүүлэх үе. Бүтээлээр үзэсгэлэн гаргах, өөрийнхээ бүтээлээр бахархах тайлбарлан ярих, туршлагаа бусдад түгээх харилцан суралцах

Үр дүн: Энэ технологийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн.

 

 

 

 

    •   Суралцахуйгаа өөрөө удирдах

    •   Асуудал шийдвэрлэж мэдээллийг боловсруулах, үе шат ангиллыг өөрсдөө гаргах

    •   Судалгаа хийх, шинжлэн судлах

    •   Дүрслэн зурах, дизайны шийдэл гаргах

   •   Тодорхой ойлголтыг хангалттай сайн эзэмшсэн сурагч хараахан ойлгож эзэмшээгүй    нэгэндээ туслан дэмжих

   •   Бүтээлчээр сэтгэх, турших, бүтээлээ тайлбарлан ярих чадвар эзэмшсэн ба хүүхэд бүр хичээлийн явцад баяр баясгалантай, багаар болон хосоор ажиллах оролцоо нэмэгдсэн мөн өөртөө итгэлтэй санаа давхцахгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх чадварт суралцсан.

 

Түгээн дэлгэрүүлэлт: Нийслэлийн ЧД, БЗД, ХУД, Налайх дүүргийн ЕБС-ууд болон Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн.

 

Техник бүлэг сэдвийн ханын үзүүлэн ”Хөлөгт тоглоом”

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 11:48:18 Уншсан тоо:  920

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.