feature-top

Хэрэгцээнд суурилсан технологи

Н. Оюунбилиг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 

87 дугаар сургуулийн зураг зүй, дизайн технологийн багш

oyunbileg_loyts@yahoo.com

Цаг цагийн хэлхээнд хүүхэд нэг бүрийг сургах, төлөвшүүлэх, хөгжүүлэх ажил улам боловсронгуй болсоор байна. Учир нь багш би сурагчдыг гүнзгийрүүлэн бэлтгэх гэж тусгайлан сонгож авсангүй. Хүүхэд бүрийг чиглүүлэн, дэмжиж суралцахуй төвтэй технологийг цөм хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлсэн арга зүйгээ танилцуулж байна.

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: Суурь боловсролын 6-9 дүгээр анги. Дизайн технологийн хичээлүүдийг “Бүтээлч эрэлхийллийн арга барил ”олгох үе шатаар урт(жилийн), дунд(нэгжийн), богино(ээлжит хичээлийн) хугацаагаар хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төслийн ажлыг олон хувилбарт сонголтоор авч үзсэн ба төслийн ажлын хувилбарыг сонгохдоо тухайн ангийн бүтээлч эрэлхийллийн арга барил, агуулгаар эзэмших чадваруудад тулгуурлан суралцахуйн зорилт мэдлэг чадварын залгамж холбоог хангаж суралцагчдад эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн байхаар тусгасан. Дизайн технологи хичээлийн “Зүймэл урлал” нэгжийн “Дизайны шийдэл гаргах” сэдвийн ээлжит хичээлийг сургууль болон дүүргийнхээ 9-р ангийн 4 бүлэгт явуулж эцэст нь бүсийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн юм.

Арга зүйн гол онцлог:

Сурагч бүр бүтээлч эрэлхийллийн арга барилд суралцсанаар мэдээлэл цуглуулан боловсруулж, өөрийн ба ахуйн, орчны хэрэгцээг тодорхойлон, дизайны шинэ санаа гарган, бүтээх хөгжүүлэх үйлийг идэвхтэй сургалтын аргатай хослуулан хэрэглэх нь хэрэгцээнд суурилсан технологийг бий болгосон давуу талтай байлаа.

Туршиж, хэрэгжүүлсэн байдал:

2015-2016 оны хичээлийн жилд цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй уялдан ”Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл үйл ажиллагаа” зөвлөгөөн бүсийн болон дүүргийн хэмжээнд зохион байгуулагдахад “Үндэсний хувцасны зохион бүтээлт”, “Зүймэл урлал”,” Техник” бүлэг сэдвүүдийн ээлжит хичээлүүдийг суралцахуйг дэмжсэн арга зүйгээр явуулан “Зөв монгол” хүүхэд хөтөлбөр-хүүхэд бүрийн хөгжилд” “Сайн хичээл үйл ажиллагааны улсын зөвлөгөөнд амжилттай оролцон туршлагаа үндэсний хэмжээнд түгээж, боловсролын технологийн хөгжлийн санд бүртгүүлсэн.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарсан өөрчлөлт, үр дүн

Дизайны шийдэл гаргах хичээл №1

Ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулахдаа чиглүүлэх асуулт болон үйлүүдийг алхамчлан төлөвлөснөөр суралцагчдын сурцын түвшинг өмнөх улиралтай харьцуулахад мөн бүтээлч эрэлхийллийн аргаар хичээллэхэд дөхөм болсон юм.

·         Хичээлийн цагийг баримталж буй байдал сайжирсан.

·         Сурагчид мэдээлэл цуглуулах, илтгэх аргад суралцсан байлаа.

Дизайны шийдэл гаргах хичээл №2

Үг, дүрийн хосолсон хэлбэрээр оюуны зураглал хийх, бүтээлч сэтгэлгээний аргаар чиглүүлснээр хичээлийн зорилго тодорхойлогдож, суралцахуйн оролцоо хангагдан, сурагч бүр идэвхтэй бүтээлч хандсанаас гадна мэдээллийг цахим орчноос татаж ашигласан. Багш сурагч бүрт хүрч чиглүүлж чадсан.

Дизайны шийдэл гаргах хичээл №3

·         Сургалтын бүтээлч сэтгэлгээний аргуудыг суралцагч сайн эзэмшсэн анограммыг богино хугацаанд тайлж, оюуны зураглал хийж чадваржсан.

·         Оюуны довтолгооны аргаар хэрэгцээг илрүүлж загварын санааг гаргасан.

·         Сэдэлжүүлэлт үгийн тайлбар болон сургалтын олон аргыг зөв оновчтой сонгосон нь үр дүнтэй байсан.

·         Сурагчдын бие даасан идэвхтэй байдал нэмэгдсэн.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр хичээл, үйл ажиллагааны хүрээнд гарсан өөрчлөлт, үр дүн:

Сургалт суралцагч төвтэй болж, багш суралцахуйг суралцагчдын сурах хэрэгцээнд нийцүүлэн дэмжигч, зөвлөгч, хамтрагчийн үүрэг гүйцэтгэн үнэлгээг суралцахуйн зорилттой уялдуулан суралцахуйг дэмжигч болсон.

Суралцагчдад гарсан өөрчлөлт:

Хичээл 1 Алхам1: Оюуны зураглал хийгдээгүй мэдээллийг сурагч зөвхөн дэвтэрт тэмдэглэн хэлэлцсэн.

Хичээл 2 Алхам1: Оюуны зураглал хийх аргаар асуудлаа багаараа судлан дүрс үг хослон гүйцэтгэх замаар илэрхийлсэн нь мэдээллийг цэгцтэй болгосон.

Хичээл 3 Алхам1: Асуудал мэдээллээ богино хугацаанд бүрэн тодруулж чадсан.

Багаараа мэдээллийг оновчтой тодорхойлон, сурагч бүр оролцоотой болсон.

ХИЧЭЭЛ 1,2 Алхам 2: Хэрэгцээг илрүүлэн дүн шинжилгээ хийхдээ сурагчид өөрийн хэрэгцээг илрүүлсэн бол сургалтын идэвхтэй аргатай хослуулснаар хэрэгцээнд суурилсан технологийн санааг гаргасан.

Хичээл 3 Алхам 2: Оюуны довтолгооны аргаар

 II, IV баг –“ Санаа дэвшүүлэгчид”-ийн баг хэрэглэгчдээс судалгаа авч нэгтгэсэн нь олны хэрэгцээг тодорхойлон агуулгыг өргөн болгож чадсан.

I, III баг – “Судлаач ба шинжээчдын баг”. Ирсэн саналыг хэлэлцэн хэрэгцээнд суурилсан бүтээлийн жагсаалтыг гаргасан нь шинийг сэдэх зорилгыг шийдвэрлэсэн.

Хичээл 3 Алхам 3: Бүтээлийн жагсаалтын дагуу дизайны шинэ шийдэл гаргах ба зүймэл урлалаар хийх эдлэлийн загварыг гаргасан. Загвар гаргахдаа эураг зүйн дүрэм стандартыг мөрдлөг болгох чадвар дутагдалтай байсан. Тиймээс багш нар маань аль ч ангид зураг зүйн агуулгыг орхигдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Арга, туршлагыг хэрэгжүүлэх боломж:

Багш та “Хэрэгцээнд суурилсан технологи” арга зүйг болон хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээлийн туршлагыг дараах хаягаар орж хэрэглэх боломжтой. Сэдэв бүрийн урт(жилийн), дунд(нэгжийн), богино (ээлжит хичээлийн) хугацааны төлөвлөлт багтсан болно.

Зүймэл урлал http://teacher.itpd.mn/read.aspx?content=64680bc7-16ba-42df-93a3-5663142c71b5

Сайн туршлага http://teacher.itpd.mn/read.aspx?content=e44bc566-6095-4cb2-9b38-153975cc697e

Техник https://www.slideshare.net/Oyunbileg69/tehnik

Техник ээлжит хичээлийн төлөвлөлт https://www.slideshare.net/Oyunbileg69/ss-131484506

Техник нэгж хичээлийн төлөвлөлт https://www.slideshare.net/Oyunbileg69/ss-131484576

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл

Суралцагч төвтэй суралцахуйн орчинд сурагчид багаар, хосоор хамтран ажиллах боломжтой байдлаар анги танхимыг уян хатан зохион байгуулна. Суралцагч төвтэй суралцахуйн анхаарлын төвд багш биш, харин суралцагч байхыг мартаж болохгүй.

Багш миний тухайд бүтээлч эрэлхийллийн арга барилыг оновчтой хэрэгжүүлэн сурагч нэг бүрээр өөрийн болон ахуйн, орчны ямар хэрэгцээ байгааг тодруулан гаргуулснаар бүтээх зүйл тодорхой болж, хэрэгцээгээгээ шийдэх материал, хэрэглэгдэхүүнд сурагч, эцэг эх санаачилгатай хандаж, дадлага ажлын үед хэрэглэгдэх материаллаг хэрэглээ хангагдан үр дүн гарч байгааг нотолж байна. Энэ нь зөвхөн нэг нэгж, нэг ангид бус залгамж холбоотойгоор хэрэгжиж байх боломж агуулга бүрт байгааг олж харсан.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 11:38:24 Уншсан тоо:  166

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.