feature-top

Мэдээллийн технологид суурилсан цахим бие даалтын хэлбэрээр хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй

Д.Нарантуяа

Дархан-Уул аймаг, “Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль, зураг зүй, технологийн багш

d_naraa1225@yahoo.com

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: ЕБС, цаашид инженерийн чиглэлээр суралцах оюутан, сурагчдад зориулав.

Гол онцлог, шинэлэг тал:

Багш, сурган хүмүүжүүлэгч бидний байнгын хэрэглээ болсон POWER POINT программ дээр хөдөлгөөнт байдлаар зааварчилгааны хамт боловсруулсан. /PP программ бол хэрэглээний, хэн ч ашиглах боломжтой, бидэнд ойр байдаг/. Багш зөвхөн өөртөө бус, сурагчдад бие даан судлах боломжийг олгосон. Хүүхэд бүр өөрийн орон зайн хийсвэр сэтгэлгээг ЦАХИМ БИЕ ДААЛТААР хөгжүүлэх боломжтой. Сурах бичгийн оронд CD хэлбэрээр ашигладаг. Бодлого, дасгал ажлын дэвтэртэй хослуулан хэрэглэдэг.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

·         “ANIMATED CARTOGRAPHY буюу ХӨДӨЛГӨӨНТЭЙ ЗУРАГ ЗҮЙхичээлийг цахим бие даалтын хэлбэрээр өөрийн сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж байнгын хэрэглээ болгосон.

·         Аймаг, орон нутгийн хэмжээнд өөрийн арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг зохион байгуулж, сургалтад нэвтрүүлэв.

·         Хөдөлгөөнт байдлаар бэлтгэсэн ЦЭГИЙН ПРОЕКЦ, ШУЛУУНЫ ПРОЕКЦ, ХАВТГАЙН ПРОЕКЦ ОГТЛОГДСОН БИЕТҮҮД, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ зэрэг хичээлүүдийг www.teacher.itpd.mnд байршуулсан.

·         ГОЛ БАЙДАЛ сэдэвт хичээл "БАГШИЙН УР ЧАДВАР 2013" улсын уралдаанд амжилттай оролцож 90.7% тай үнэлэгдэн, Боловсролын Технологийн Хөгжлийн Үндэсний Санд бүртгэгдэн БАТЛАМЖ авав.

·         ОЁДЛЫН МАШИНЫ ХЭРЭГЛЭЭ сэдэвт хичээл "БАГШИЙН УР ЧАДВАР 2015" улсын уралдаанд амжилттай оролцож 93.3% тай үнэлэгдэн, Боловсролын Технологийн Хөгжлийн Үндэсний Санд бүртгэгдэн БАТЛАМЖ авав.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

Хичээл, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт:

·          СУРАГЧ ТӨВТЭЙ СУРГАЛТ хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

·          Багш чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж хэвшсэн.

·          Хичээлийн агуулгыг цагтаа багтаахад дэмжлэг болсон.

·          Цаг хугацаа хэмнэсэн, багшийн бичиг цаасны хэрэглээ багассан.

·          Сургалтын явцад багш, сурагчдын хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт гарсан.

Суралцагчдад гарсан өөрчлөлт:

·         Сурагчид цахим бие даалтаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

·         Сурагчдын орон зайн хийсвэр сэтгэлгээ, зурах чадваруудад ахиц гарсан.

·         Зураг зүйн хичээлийг сонирхож судлах, сурагчдын идэвх оролцоо нэмэгдсэн.

·         Зураг зүйн чиглэлээр олимпиад, уралдаан тэмцээнд сурагчид олноор оролцох болов.

·         Төгсөгчдөөс инженерийн чиглэлээр сурах хүсэлтэй сурагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

Даалгаврыг POWER POINT программ дээр нэг бүрчлэн детальчилж хөдөлгөөнд оруулна.

·         ЦАХИМ БИЕ ДААЛТ – ыг дасгал, дадлага ажлын дэвтэртэй хослуулан хэрэглэнэ.

·         CD хэлбэрээр бэлтгэж кабинетэд байршуулан, сурагчид хүссэн үедээ авч судлах боломжийг бүрдүүлнэ.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл:

·         Цахим бие даалтыг дасгал, дадлага ажлын дэвтэртэй хослуулан хэрэглэхдээ сурагчдын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолыг тооцож үзэх

·         Дасгал, дадлага ажлын дэвтрийг боловсронгуй болгох

·         Зураг зүйн хичээлийг бие даасан хэвээр нь үлдээх /технологийн хичээлтэй холимог хэлбэрээр оруулахгүй байх, инженерийн чиглэлээр суралцах сурагчдын тоо өссөн учраас сурагчдын суурь мэдлэгийг орхигдуулахгүй байхтай холбоотой/

Та бүхэнд ЕБС – ийн 12 дугаар анги, инженерийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй оюутан, сурагчдад зориулан бэлтгэсэн цуврал хичээлийг хавсралтаар хүргэж байна. /Хичээл №1 – ЦЭГИЙН ПРОЕКЦ/

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 11:32:50 Уншсан тоо:  237

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.