profile-image

Админ БМДИ

zokhikhsuren@itpd.mn

Нийтэлсэн сайн туршлагууд

Дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоотой 20 улс

Pearson групп нь Лондонд төвтэй Их Британид байрлах олон улсын боловсролын үнэлгээний байгууллага юм. Энэ компани нь 1840-өөд онд байгуулагдсан бөгөөд 175 жилийн үүх түүхтэй боловсролын үнэлгээ, чанартай боловсрол, сургуулийн удирдлагын талаар мэргэшсэн олон улсын байгууллага юм. Тус группээс 2015-аас 2016 оны хооронд хийсэн үнэлгээгээр дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоотой улсуудыг үнэлэн нэрлэсэн байна.

Боловсролын хүч

Тогтвортой хөгжинө гэдэг технологийн шийдэл, улс төрийн зохицуулалт, санхүүгийн хэрэгсэл ашиглаад хүрчих хялбар даваа биш. Зөвхөн иргэн бүрийн дадал, хандлагыг өөрчилснөөр тэрхүү хөгжилд хүрэх боломжтой. Харин энэ хэвшлийг бий болгох хөшүүрэг түлхүүр бол боловсрол, тэр дундаа тогтвортой хөгжлийн талаарх мэдлэгийг бүх насныханд буюу насан туршийн боловсролоор дамжуулан олгох юм. Энэ ажлыг эхлүүлэхгүйгээр тогтвортой хөгжих тухай ярих нь хэт эрт байж мэдэх юм.

Эмэгтэйчүүдийн хүчээр тогтвортой хөгжинө

Туркийн нийслэл Анкара хотноо болсон нэгэн хурлын үеэр Олон Улсын Валютын Сангийн захирал Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтдөө эмэгтэйчүүдийн чадавхыг ашиглаж чадахгүй байгаа цорын ганц улс нь Энэтхэг биш ч хүн ам ихтэй тус улсын хувьд эмэгтэйчүүд томоохон дэмжлэг болох учиртайг тэрбээр энэ үгээрээ дайсан юм.

Экофеминизмын талаарх ойлголт ба цаг хугацааны бичмэл

Экофеминизмын талаарх ойлголт экологийн болон нийгмийн шинжлэх ухаанд харьцангуй сүүлд 1970 оноос эхэлж яригдах болсон. Энэ нь хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоог холбон авч үздэг ойлголт юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч эмэгтэйчүүдийн оролцоо

190 гаруй улс орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дэлхийн хамгийн том уулзалтаар Парис хотноо чуулж байна. Дэлхийн дулаарлын асуудлыг шийдэх түүхэн зөвшилцөлд хүрэх найдлага тэд өвөрлөж байгаа. Дор танилцуулах 13 эмэгтэй энэхүү үйл хэргийн улаан шугаманд зогсч буй.

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.