Зорилт

Үзүүлэлт

Зорилт 10.1 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах

10.1.1 Хүн амын нийт хэрэглээнд хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн хүн амын орлого, зарлагын эзлэх хувийн жингийн өөрчлөлт (өсөлт)

Зорилт 10.2 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих

10.2.1 Дундаж орлоготой 50 хувиас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр

Зорилт 10.3 Ялгаварлан гадуурхсан хууль журам, бодлого, зан заншлыг халж, энэ талын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар тэгш боломж бололцоог бүрдүүлж, тэгш бус байдлыг бууруулах

10.3.1 Олон улсын хүний ​​эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сарын дотор гадуурхагдсан, доромжлуулснаа хувьдаа мэдэрсэн гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь

Зорилт 10.4 Санхүү, цалин, нийгэм хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, тэгш байдлыг аажмаар хангах

10.4.1 ДНБ-нд цалин, нийгмийн хамгааллын шилжүүлгийн эзлэх хувь

Зорилт 10.5 Дэлхийн санхүүгийн зах зээл, институтийг зохицуулах, тэдэнд хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ талын дүрэм журмын хэрэгжилтийг хангах

10.5.1 Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлт

Зорилт 10.6 Илүү үр дүнтэй, хариуцлагатай, хууль ёсны институтийг бий болгох үүднээс дэлхийн олон улсын эдийн засаг, санхүүгийн институтийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлж, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах

10.6.1.Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь

Зорилт 10.7 Төлөвлөлт, зохицуулалт сайтай шилжилт хөдөлгөөний бодлого хэрэгжүүлэх замаар хүмүүсийн зохион байгуулалттай, аюулгүй, байнгын, хариуцлагатай шилжилт хөдөлгөөнийг дэмжих

10.7.1 Гадаадад олсон жилийн нийт орлогод тухайн ажилтны ажилд ороход зарцуулсан зардлын эзлэх хувь

10.7.2 Шилжин суурьших сайн бодлогыг хэрэгжүүлдэг эсэх

Зорилт 10.а Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх

10.a.1 Импортын тэг тарифтай нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын импортод ногдуулсан тарифын эзлэх хувь

Зорилт 10.b Улс орны үндэсний төлөвлөгөө, хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгцээ шаардлага өндөр байгаа улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнууд, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орнуудад өгөх хөгжлийн албан ёсны тусламж, оруулах санхүүгийн урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих

10.b.1. Хөгжилд зориулсан хөрөнгийн нийт урсгал хүлээн авагч болон хандивлагч орнуудаар, урсгалын төрлөөр (хөгжлийн албан ёсны тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бусад орлого)

Зорилт 10.c 2030 он гэхэд шилжин суурьшигчдын хийдэг мөнгөн гуйвуулгын гүйлгээний төлбөрийг 3 хувиас бага түвшинд хүртэл бууруулж, 5 хувиас дээш төлбөртэй мөнгө гуйвуулах үйлчилгээг зогсоох

10.c.1 Мөнгөн гуйвуулгын дүнд эзлэх гуйвуулгын зардал

Тогтвортой хөгжлийн 17 зорилго

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.