Цэс-Судалгаа, шинжилгээний ажлууд

Бага, дунд боловсролын жендэрийн дүн шинжилгээ

"Бага, дунд боловсролын жендэрийн дүн шинжилгээ" Энэхүү судалгааг ”Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захиалгаар “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” гүйцэтгэсэн бөгөөд бага, дунд боловсролд жендэрийн асуудлаар хийгдсэн анхны цогц судалгаа юм.

Олон нийтийн ТХБ,НХ,ТХБ-ын талаарх ойлголт хандлага, дадал зуршлын судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нөөц бололцоо, бэрхшээлийн судалгаа

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Нийт судалгаанд респондентуудын 54 хувь нь эрэгтэй байсан бөгөөд 33 хувь нь 25-40 насны бүлэгт харьяалагдаж байв. Мөн боловсролын байдлаар нь авч үзвэл 29 хувь нь дипломын буюу бакалаврын түвшинд суралцсан иргэд байсан болно. Ажил эрхлэлтийн байдлын тухайд 39 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байсан бол 24,1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, эсвэл хувийн хэвшилд ажиллаж буй иргэд байлаа.

Монгол улсын тогтвортой хөгжлийн боловсрол

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Энэхүү тайлангаар танилцуулж буй суурь судалгааны ажлын зорилго нь эхний хувилбараар Монгол Улсад 1997-2005 онд хэрэгжсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон ЮНЕСКО-ийн “ТХБ-10 жил”-ийн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагааны суурь нөхцөл байдал, удирдлага зохицуулалт, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулахад тусгах зөвлөмж боловсруулахад оршиж байсан.

Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг, хандлагын суурь судалгаа

Эрдэм шинжилгээ Энэхүү судалгаа нь аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх мэдлэг, ойлголт, ерөнхий хандлага, байгаль орчинтой холбоотой менежментийн тогтолоо, стандартуудын талаар суурь мэдлэг, эрэлт хэрэгцээ ямар байгааг тодруулах үндсэн зорилготой.

Тогтвортой хөгжлийн 17 зорилго

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.