Цэс-Ном, хэвлэмэл материалууд

ТХБ-Г Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй

Гарын авлагын зорилго нь ТХ, ТХБ, ТХЗ-ын үзэл баримтлалын мөн чанар, ТХЗ-д хүрэх суралцахуйн зорилго,

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчдын албан бус сургалтын гарын авлага Энэхүү гарын авлага нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг илүү олон хүнд хүргэх, ногоон эдийн засгийн хөгжлийн олон улсын тэргүүн туршлагаас суралцан, ажил амьдралын хэв маягаа өөрчлөх, тогтвортой хэрэглээ үйлдвэрлэлийн талаар шинэлэг санааг олж авах, салбарын ажилтан, албан хаагчдын боловсруулах бодлогын баримт бичгүүдийг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөр, хөтөч

Экологийн боловсрол Байгаль орчноо хайрлан хамгаалах тухай өнөөдөр багагүй ярьж олон төрлийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь хүмүүс санаачлан зохион байгуулж байна. Хүүхдийг өдөр тутмын амьдралдаа байгаль орчинтойгоо ээлтэй харьцаж хэвшихэд нь гэр бүл, сургууль, орчин тойрны хүмүүс хамгийн их нөлөөтэй.

Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISО 14000 стандартыг нэвтрүүлэх үндэсний стратеги 2016

Байгаль орчин Энэхүү стратегийн баримт бичгийг Швейцарын хөгжлийн агентлаг (SDC)-ийн санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийн хүрээнд Монголын маркетингийн судалгааны ассоциаци (MMRA) ТББ болон Эм Эм Си Жи ХХК (MMCG) хамтран боловсруулж, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-нд хүлээлгэн өгөв.

Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ыг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага

Боловсрол соёл шинлэх ухааны яам Дэлхийн улс орнууд хөгжлийн стратегиэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд баримжаалан өөрчлөх болсноор хүний эрхийг хангах, нийгмийн шударга ёсыг хэвшүүлэх, амьдралын эрүүл орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудын холбоо хамаарал, ард иргэдийн оролцоонд тулгуурлаж байна. Монгол улсын Засгийн газраас 1997 онд батлан хэрэгжүүлсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын чиг хандлагыг байгальтай зохицон амьдрах, байгаль орчноо хайрлан хамгаалж, сайжруулах, эрүүл аж төрөх үйлд суралцах, байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглахад суралцах, байгалийн сайхныг үнэлэх, хүндэтгэх гэж тодорхойлон ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид сургалтын хувьсах агуулгын хүрээнд 1998 оноос экологийн хичээлийг судалж эхэлжээ.

Тогтвортой хөгжлийн 17 зорилго

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.