Цэс-Бодлогын баримт бичгүүд

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030-ыг Улсын Их Хурлын 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн 19-р тогтоолоор баталсан бөгөөд үндсэн 4 чиглэлээр зорилтуудаа тодорхойлж 3 үе шаттайгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тогтсон. Чиглэл: Эдийн засгийн тогтвортой хөгжил Нийгмийн тогтвортой хөгжил Байгаль орчны тогтвортой хөгжил Тогтвортой хөгжлийн засаглал

Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн Газрын 2016 оны 01-р сарын 11-ний өдрийн 35-р тогтоолоор баталсан. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ногоон хөгжлийн бодлогын стратегийн 6 зорилтыг 2 үе шаттайгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх 255 үйл ажиллагааг төлөвлөсөн байна.

Монгол улсын ногоон хөгжлийн бодлого

Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг Улсын Их Хурлын 2014 ны 06-р сарын 13-ны өдрийн 43-р тогтоолоор баталсан бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон.

Тогтвортой хөгжлийн 17 зорилго

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.